ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ГАЖИГ ЗАСАХ ХАГАЛГААГ БЭЭЖИН ХОТОД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ

GNNGNN
Sep 23, 2024  
 0
ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ГАЖИГ ЗАСАХ ХАГАЛГААГ БЭЭЖИН ХОТОД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ

Баянзүрх нэгдсэн эмнэлэгт БНХАУ-ын Бээжин хотын Анжен эмнэлгээс зүрхний гажигтай хүүхдүүдэд үзлэг оношилгоог энэ сарын 24,25,26-ны өдрүүдэд хийнэ. 

Тус үзлэг оношилгоогоор хагалгаа хийх нэн шаардлагатай хүүхдүүдийг бүртгэн авна. Зүрхний гажиг засах хагалгааг Бээжин хотод хийх бөгөөд бүх зардал, байрлах байр, асран хамгаалагчийн зардлыг Хятадын талаас 100 хувь даах юм байна. Түүнчлэн хагалгааны дараах хяналтыг хийдэг байна. 

Зүрхний гажиг засах хагалгаанд нэн яаралтай орох шаардлагатай хүүхдээ Баянзүрх нэгдсэн эмнэлэгт болох БНХАУ-ын Бээжин хотын Анжен эмнэлгээс хийж буй үзлэг оношилгоонд хамруулахыг уриалж байна.