ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ИРЭХ САРЫН 18-НД ОЛГОНО

GNNGNN
Jun 28, 2024  
 0
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ИРЭХ САРЫН 18-НД ОЛГОНО

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын ирэх сарын хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцууллаа.Тус хуваарь ёсоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долоодугаар сарын 18-нд олгоно. Мөн асаргааны тэтгэмжийг долоодугаар сарын 08, 25-нд, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг 25-нд тус тус олгох юм байна.

Түүнчлэн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг долоодугаар сарын 08-нд өгөх хуваарь гарчээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэр

·         Асаргааны тэтгэмж

·         Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

·         Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт

·         Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж

·         Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ

·         Хүүхдийн мөнгөн тэтгэмж

·         Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж

·         Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж

·         Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө

·         Насны хишиг

·         Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг олгоно.