ИРВЭС АЙЛЫН МАЛД ХАЛДАХ АСУУДЛЫГ БУУРУУЛАХААР БОРОО, ЦАСНЫ УС ХУРИМТЛУУЛАХ 13 ЦӨӨРӨМ, ТОГТООЛ ХИЙЖЭЭ
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч нар Жаргалан уулын 10 байршилд бороо, цасны ус хуримтлуулах 13 цөөрөм, тогтоолыг хийсэн байна.
Тус уулын амнуудад цөөн тооны худаг байдаг. Задгай булаг, шанд байхгүй учраас зэрлэг амьтдад усны хүрэлцээ муу байдаг.
Шинээр цөөрөм, тогтоолыг хийснээр Жаргалан уулан дахь зэрлэг амьтдын усан хангамж нь сайжирч, амьтад тогтвортой суурьшиж, тэр дундаа янгирын сүрэг өссөнөөр ирвэс айлын малд халдах асуудал тодорхой хувиар буурах юм.