АНУ-Д БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГЭЭР 25 ЖИЛИЙН ЯЛ ЭДЭЛСЭН МОНГОЛ ИРГЭНИЙГ ХҮЛЭЭН АВЧЭЭ

GNNGNN
Aug 4, 2025  
 0
АНУ-Д БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГЭЭР 25 ЖИЛИЙН ЯЛ ЭДЭЛСЭН МОНГОЛ ИРГЭНИЙГ ХҮЛЭЭН АВЧЭЭ

АНУ-д байхдаа хүнийг алахыг завдсан, хүч хэрэглэсэн, насанд хүрээгүй хүүхдийн биед гэмтэл учруулсан гэмт хэргээр 25 жилийн ял эдэлсэн Монгол Улсын иргэнийг эх оронд нь буцаажээ.

Түүнийг тус улсын бэлгийг гаж донтон, хүчирхийлэгчдийн бүртгэлд бүртгэж, эх орон руу нь харгалзагчтайгаар албадан гаргах тухай мэдээллийг интерполын шугамаар ирүүлсэн байна.

Энэ дагуу долдугаар сарын 31-ний өдөр тус иргэнийг хүлээн авч, давтагдашгүй биометрик мэдээллүүдийг цуглуулан, оршин суух нутаг дэвсгэрт нь хянал тавьж ажиллаж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл тухайн иргэн АНУ-д 25 жилийн ялаа эдлээд дууссан тул Монголд эрхээ хязгаарлуулахгүй ч цагдаагийн хяналт, бүртгэл дор байх юм байна.