ИРКИЗ УЛСАД ГАР ТООРМОСОО ТАТААГҮЙН УЛМААС АЧААНЫ ПОРТЕР МАШИН ӨНХӨРЧ, 31 ХҮҮХДИЙГ ДАЙРЧЭЭ

GNNGNN
May 3, 2024  
 0
ИРКИЗ УЛСАД ГАР ТООРМОСОО ТАТААГҮЙН УЛМААС АЧААНЫ ПОРТЕР МАШИН ӨНХӨРЧ, 31 ХҮҮХДИЙГ ДАЙРЧЭЭ

Өнгөрсөн пүрэв гарагт Киргизийн өмнөд хэсэгт болсон баярын арга хэмжээний үеэр бага оврын ачааны машин хэсэг сурагчдыг мөргөсний улмаас 31 хүүхэд бэртсэн талаар тус улсын Дотоод хэргийн газраас мэдээллээ.

Жалал-Абад мужийн Сузак дүүрэгт болсон залуу туульчдын уралдааны үеэр энэхүү эмгэнэлт явдал болжээ. Тус ачааны машиныг нэгэн зайрмагийн наймаачин ашигладаг бөгөөд "Жолооч нь гар тоормосоо татахаа мартсан" учир уулан дээр байрлуулсан машин өнхөрч осол гарсан гэж  гэрчүүд мэдээлсэн байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр ослын улмаас 9-16 насны 31 хүүхэд гэмтэж бэртсэний дөрвийнх нь биеийн байдал хүнд байна. Өөр 13 хүүхэд амбулаторийн эмчилгээ хийлгэсэн талаар мэдэгдсэн байна. Одоогоор ачааны машины жолоочийг саатуулан шалгаж байгаа аж.