ИРГЭН: “САЙХАН БУЛГАН” ХХК-ИЙН “САЙХАН БУЛГАН” ХОТХОНЫ ФАСАД НУРЖ, ДӨРВӨН МАШИНЫ ДЭЭВЭР, ШИЛ, ТОЛЬ ХАГАРСАН

GNNGNN
Apr 14, 2024  
 0
ИРГЭН: “САЙХАН БУЛГАН” ХХК-ИЙН “САЙХАН БУЛГАН” ХОТХОНЫ ФАСАД НУРЖ, ДӨРВӨН МАШИНЫ ДЭЭВЭР, ШИЛ, ТОЛЬ ХАГАРСАН

Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах барилгын фасад нурж, зогсоол дахь машинуудын дээвэр, шил, толь хагарсан зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тухайн орон сууц хэдэн онд ашиглалтад орсон, ямар компани барьсан болохыг оршин суугчаас тодрууллаа.

Тэрбээр “Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах “Сайхан булган” ХХК-ийн барьсан “Сайхан булган” хотхоны 34А байрны фасад нурж, дөрвөн машины цонх, дээвэр, шил хагарсан. "Сайхан булган" хотхон 2012 онд ашиглалтад орсон. Манайх 2013 онд нүүж ирсэн. Барилгын гадна фасад хөндийрчихсөн байсан. СӨХ-ныхөн ажлаа хийж, урьдчилан арга хэмжээ аваагүйгээс болж, хүмүүсийн эд хөрөнгийг хохироолоо. Өнөөдөр их салхилаагүй гэхэд ингээд уначихлаа. Байгалийн аюулт үзэгдэл буюу газар хөдлөх юм бол амьд үлдэхээргүй барилга, байшин хотоор дүүрэн байна. Өнөөдөр Онцгой байдлынхан барилгын асуудлыг ирж үзээд явсан. Бид одоогоор барилгын компанийнхантай холбогдоогүй байгаа. Даатгалын компанид хандчихсан байгаа” гэв.