ИРГЭДИЙН 59 ХУВЬ ЭСЭРГҮҮЦЭЖ, ТЭГШ СОНДГОЙГООР ЗОРЧИХООРГҮЙ БОЛЛОО
Нийслэлд автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдээс авсан санал асуулга хаагдлаа.
Есдүгээр сарын 2-ноос эхэлсэн уг санал асуулгад нийт 4065 иргэн хамрагдаж, 59 хувь буюу 2410 иргэн дэмжихгүй, 1655 иргэн дэмжинэ гэжээ.
Иргэдийн саналыг үндэслэж автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэхийг шийдвэрлэхээр зарласан. Ингээд өнөөдөр санал асуулгыг хааж, тэгш сондгойгоор зорчхооргүй боллоо.