ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН ДУНДУУР ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ
Өнөөдөр /2024.11.10/ Ховд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Мөн өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 11, 12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 14-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө +3...-2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...-2 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 13-нд нутгийн баруун хойд хэсгээх, 14-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.