ИХ НАСНЫ МОРЬ УНАЖ УРАЛДСАН ЗУРГААН НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООС УНАЖ, ГЭМТЭЖЭЭ

ИХ НАСНЫ МОРЬ УНАЖ УРАЛДСАН ЗУРГААН НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООС УНАЖ, ГЭМТЭЖЭЭ

GNNGNN
May 5, 2025  
 0
ИХ НАСНЫ МОРЬ УНАЖ УРАЛДСАН ЗУРГААН НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООС УНАЖ, ГЭМТЭЖЭЭ

Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт хурдан мориноос унаж гэмтсэн хүүхдийн талаар мэдээлэл 2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Урьдчилсан мэдээллээр зургаан настай хүүхэд нэгэн иргэний их насны морь унан уралдаж байх үедээ мориноос унаж бэртэл авсан байна

Уг хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж эхэлжээ. Хүүхдийн аюулгүй байдал, унаач хүүхдийн насны хязгаарын тухай асуудал дахин олон нийтийн анхаарлын төвд орж байна