ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН СОНГОГЧДЫН ИРЦ 50 ХУВЬ ДАВЛАА
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгвэл яг одоо буюу 15:30 цагийн байдлаар нийт 879 мянга гаруй иргэн саналаа өгсөн байна.
Тэгвэл орон нутгаас ирцээрээ Говь-Алтай аймаг тэргүүлж буй бөгөөд ирц 52,2 хувьтай байна. Тодруулбал тус аймагт 19,347 иргэн саналаа өгчээ.