Г.ЛУВСАНЖАМЦ ТА ИРГЭН БҮР НЬ ТЭГШ ЭРХТЭЙ АРДЧИЛСАН УЛСЫН ТӨРИЙН ТҮШЭЭ

GNNGNN
Oct 17, 2024  
 0
Г.ЛУВСАНЖАМЦ ТА ИРГЭН БҮР НЬ ТЭГШ ЭРХТЭЙ АРДЧИЛСАН УЛСЫН ТӨРИЙН ТҮШЭЭ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. Уг хуралдааны үеэр ипотекийн зээлтэй холбоотой асуудал хөндөгдөн яригдаж байна. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээлснээр "Энэ он гарсаар 1 их наяд 130 тэрбум төгрөгийн зээлийг 9693 зээлдэгчид олгоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт болсон байна." Тэгвэл ипотекийн зээл олголттой холбоотой үүсдэг асуудал буюу оочер дарааллын тухай асуудлыг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хөндлөө. Тэрбээр: "Ипотекийн зээл авах гээд хүсэлт гаргахаар оочер дараалал маш их байгаа. Олон улсад орон сууцны бодлого дээр хэрвээ 2-с дээш, 3-с дээш хүүхэдтэй байвал оочер дараалалгүйгээр хамгийн тэргүүн ээлжинд ипотекийн зээлд хамрагдах боломжийг нь тэргүүн ээлжинд шийдэж өгдөг. Монгол улсын хувьд ч 2-с дээш хүүхэдтэй өрхүүд ипотекийн зээл авъя гэсэн хүсэлт гаргавал тэргүүн ээлжинд шийдэж өгдөг шинэчлэлүүдийг журмаар шинэчлэхийг хүсч байна" гэв.

Уучлаарай эрхэм гишүүнээ. Та бол иргэн бүр нь тэгш эрхтэй ардчилсан Монгол улсын төрийн түшээ. Энэ улсад иргэд нь хүүхэдгүйгээсээ болоод гадуурхагдах, эрхээ эдлэхдээ ялгавартайгаар эдэлдэг байх ёсгүй. Өөрөөр хэлбэл таны санаачилга Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг уландаа гишгэж байна. Нөгөөтэйгүүр 2-с дээш хүүхэдтэй өрхүүд ихэвчлэн орон гэр нь төвхөнсөн, орон сууц биш юм гэхэд өөрсдийн орон гэртэй болчихсон байдаг. Харин шинээр гэр бүл бологсод тэр бүр орон гэрээ төвхнүүлж амжаагүй байдаг гэдгийг анхаарна биз. Эрхэм гишүүн та Үндсэн хуулиа сайтар судлаад, хүний эрхийн мэдрэмжтэйгээр хууль батлалцана уу.