ГИШҮҮДИЙН ИРЦ ХҮРЭЭГҮЙН УЛМААС ХОЁР ӨДӨР ХОЙШИЛСОН ЧУУЛГАН 14.00 ЦАГААС ХУРАЛДАХ УУ

GNNGNN
Sep 22, 2026  
 0
ГИШҮҮДИЙН ИРЦ ХҮРЭЭГҮЙН УЛМААС ХОЁР ӨДӨР ХОЙШИЛСОН ЧУУЛГАН 14.00 ЦАГААС ХУРАЛДАХ УУ

ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох танилцуулга, төсвийн хэлэлцүүлгүүдийг хийх УИХ-ын чуулганы хуралдаан хоёр дахь өдрөө ирц хүрээгүй тул хойшилсон.

Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт 52 гишүүний ирцтэйгээр хойшилсон хуралдаан өчигдөр 14.00 цагт товлогдсон ч мөн л дөрвөн цагийн турш ирц хүлээж, 50 хувийн ирцтэйгээр өнөөдрийн 14.00 цаг хүртэл хойшилсон юм.

Тэгвэл өнөөдөр 14.00 цагаас товлогдсон хуралдаан ирц бүрдэж, хуралдах эсэх нь мөн эргэлзээтэй байгаа юм. МАН-ын Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хүрээллийн 15 гишүүн чуулганы ирцэд бүртгүүлээгүй бол АН-ын бүлгийн гишүүд МАН-ынхан ирцээ бүрдүүлтэл орохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.