ГЭРТЭЭ БЕНЗИН ХАДГАЛЖ БАЙСНЫ УЛМААС ГАЛ ГАРЧ, УТААЖИЛТЫН БҮСЭЭС 21 ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ

GNNGNN
Aug 28, 2026  
 0
ГЭРТЭЭ БЕНЗИН ХАДГАЛЖ БАЙСНЫ УЛМААС ГАЛ ГАРЧ, УТААЖИЛТЫН БҮСЭЭС 21 ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ

Тодруулбал, Багануур дүүрэг 1 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 3 өрөө байрны коридорт 2-3 литр орчим бензин хадгалж байсны улмаас гал гарч, хураалттай байсан торго, бөс бараа, 2 ш телевизор шатаж байсныг ажиллан унтраажээ. Утаажилтын бүсээс тус байрны 21 иргэн /9 том хүн, 12 хүүхэд/-ийг аюулгүй бүсэд гаргажээ.