ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ ЗГ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

GNNGNN
Jul 30, 2025  
 0
ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ ЗГ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх болон танилцах асуудлууд:

- Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулах ажлын явцын талаар,

- Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай ЗГ-ын тогтоолын төслүүд,

- Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил болон ДЦС3-ын сэргээн босголтын ажлын явцтай танилцах,

- Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар,

- Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээрийн төсөл,

- Монгол-Хятадын Экспо арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах Ажлын хэсэг байгуулах зэрэг багтаж байна