ГАДААДААС 1.2 КГ ХАР ТАМХИ ОРУУЛЖ ИРЭХ ГЭЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ СААТУУЛЖЭЭ

Сүүлийн үед хар тамхитай холбоотой гэмт хэрэг нэмэгдэж, хүүхэд залуучууд донтож байгаа тухай яригдах болсон.
Тэгвэл Тагнуулынхан өнөө өглөө /2025.06.09/ гадаадаас 1.2 кг гаруй хар тамхи оруулж ирэх гэж байсныг "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр илрүүлжээ.
Энэ хэрэгт Б, М, Г гэсэн зохион байгуулалттай бүлэг хүмүүсийг баривчилсан байна. “Мөс” гэдэг энэ бодис нь хүнийг их хэмжээгээр донтуулдаг аж.
Цахим орчинд байгаа мэдээллээр, уг бодис нь НҮБ-аас олон улсад хориглосон “метамфетамин” гэдэг бодис юм байна.
Эрүүгийн хуульд ийм гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг хийсэн бол 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ялтай гэж тусгасан байна.