ФРОНТЫН ШУГАМЫН ДАГУУ 30 КМ-ИЙН ЦЭРЭГГҮЙ БҮС БАЙГУУЛАХ САНАЛ ЯРИГДАЖ БАЙНА
ФРОНТЫН ШУГАМЫН ДАГУУ 30 КМ-ИЙН ЦЭРЭГГҮЙ БҮС БАЙГУУЛАХ САНАЛ ЯРИГДАЖ БАЙНА

АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Кит Келлогийн Fox News-д өгсөн ярилцлагад дурдсанаар, Украин улс мөргөлдөөний одоогийн шугамын дагуу байлдааны ажиллагааг зогсоож, хоёр тал фронтоос тус бүр 15 км ухарснаар нийт 30 км өргөнтэй цэрэггүй бүс байгуулах хувилбарыг дэмжиж байгаа аж. Киев энэ санаачлагыг хэрэгжүүлэхэд АНУ ОХУ-ыг ятган ойлгуулж чадна хэмээн найдаж байна.
Гэвч Украины хямралыг бүрэн зохицуулах тодорхой тохиролцоо хараахан хийгдээгүй бөгөөд талуудын байр суурь үлэмж зөрүүтэй хэвээр байгааг шинжээчид онцолжээ. Харин ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дарга Сергей Шойгу БРИКС-ийн уулзалтын үеэр “Украины хямралыг эцэслэх Оросын нөхцөл маш тодорхой” хэмээгээд: Украин НАТО-д элсэх санаархлаа орхих, шинэ нутаг дэвсгэрээс цэргээ татах, улс орноо цэрэггүйжүүлж, нацизмаас ангижруулах, орос хэлтэй иргэдийн эрхийг баталгаажуулах зэрэг шаардлагуудыг дахин сануулсан байна.