“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 3.3 САЯ ТОНН НҮҮРС БИРЖЭЭР БОРЛУУЛЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн хатуу коксжих нүүрс арилжлаа.
Арилжаанд 5 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 157.5 ам.доллароос эхлэн дуудаж, 166.5 ам.долларт хэлцэл хийгдэв.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 440.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 3.3 сая тонн нүүрсийг биржээр борлуулаад байна.