ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ДӨРВӨН САРЫН ДОТОР ЗОХИОН БАЙГУУЛНА

GNNGNN
Nov 18, 2026  
 0
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ДӨРВӨН САРЫН ДОТОР ЗОХИОН БАЙГУУЛНА

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбогдуулан өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэж эцэслэхээр болсон.

Дараагийн Ерөнхийлөгч сонгогдтол УИХ-ын дарга бүрэн эрхийг нь түр хэрэгжүүлнэ. Түүнчлэн Ерөнхийлөгч чөлөөлөгдсөнөөс хойш дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах талаар ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Одоогоор дараагийн Ерөнхийлөгчид АН-аас Н.Алтанхуяг, МАН-аас С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Б.Жавхлан тэргүүтэй хүмүүсийн нэрс яригдаж байна.