ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ Б.ГАНТУЛГЫН ХЭРГИЙГ ШАЛГАЖ ДУУСААД ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

GNNGNN
Oct 12, 2024  
 0
ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ Б.ГАНТУЛГЫН ХЭРГИЙГ ШАЛГАЖ ДУУСААД ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Ерөнхий сайдын залуучуудын асуудал хариуцсан зөвлөх Б.Гантулга буюу sekstsagaanbogd найз бүсгүйдээ хүч хэрэглэж буй бичлэг есдүгээр сарын 5-нд цацагдсан. Тэдний зүгээс есдүгээр сарын 8-нд лайв хийж болсон явдлын талаар ам нээсэн.

Тодруулбал, Б.Гантулга "Болсон үйл явдал энгийн. Тэмдэглэлт үйл явдал болоод, найзуудаараа алкохоль хэрэглээд хоёр хос хоорондоо маргалдаж байгаа л үйл явдал. Аргагүй эрхэнд Н.Уринг алгадсан" гэсэн бол Н.Урин "Би үнэхээр хүчирхийлэлд өртөөд аймшигтай зүйл болвол би өөрөө уйлаад лайв хийе" гэж ярьсан удаатай. Тэгвэл цагдаагийн байгууллагаас Б.Гантулгад холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл. Хүний биед халдах

1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно гэж заажээ.