Ч.ЛОДОЙСАМБУУ: СОНГУУЛИАР Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЯГ ИНГЭЭД БҮТЭН БАГААРАА НАД РУУ ДАЙРЧ БАЙСАН. ХҮМҮҮС ТЭНЭГ БИШ. БИ ДУУСТАЛ НЬ ЯВНА

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн талаараа өчигдөр мэдээлсэн. Улмаар түүн рүү дайралт ирж байгаа талаар өнөөдөр /2025.02.08/ өөрийн цахим хуудаснаа "Сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ яг ингээд бүтэн багаараа над руу дайрч байсан. Гэсэн ч 40 мянган хүн намайг дэмжиж томилсон. Хүмүүс тэнэг биш. Миний мундагт биш Оюукын мууд өгсөн дүн. Дуустал нь явна" гэж бичжээ.