ЕРӨНХИЙ САЙД УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙЛОН АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

GNNGNN
Jul 8, 2025  
 0
ЕРӨНХИЙ САЙД УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙЛОН АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Үндэсний их баяр наадам, аймаг, орон нутгийн наадам болж буйтай холбогдуулан Ерөнхий сайд унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

“Бүх хороо, сумдад ажиллаж буй нийгмийн 833 ажилтнуудаар дамжуулан чиглэл өгсөн, тэд улсын болон аймаг, сумдын наадмын салбар хороод, комисст шаардлага тавьж унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарч ажиллана” гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэвлэлийн хурлын үеэр ярьсан байна. Хурдан морины уралдаан бол монгол түмний бахархалт өв соёл. Харин энэ уралдаанд оролцож буй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд:

  • Унаач хүүхэд 8 ба түүнээс дээш насанд хүрсэн байх,
  • MNS 6264:2018 стандартын хамгаалалтын хувцас, хэрэгслээр бүрэн хангах,
  • Уралдаан болон бэлтгэлийн үед даатгалд хамруулах,
  • Тусгай малгай, өвдгөвч, тохойвч, хантааз зэргийг заавал өмсгөх зэрэг шаардлагуудыг биелүүлсэн байх шаардлагатай аж.