Тариаланчдаа дэмжсэн бодлого, санхүүжилтийн үр дүнд энэ жил улаан буудайн тариалалт 85.5 хувиар нэмэгдэж, улаан буудай, төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж бүрдэж байна.
Сэлэнгэ аймаг өнгөрсөн жил нэг га талбайгаас дунджаар 13 центнер улаан буудай хураан авч байсан бол энэ жилийн урьдчилсан балансаар 16.5 центнерт хүрэх төлөвтэй байна.
Хаврын тариалалтад бэлтгэх, тариаланчдын санхүүгийн ачааллыг бууруулах хүрээнд Сэлэнгэ аймгийн аж ахуйн нэгжүүдэд нийт 42 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон
Цаашид ч хүнсний бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгч, тариаланчдаа бодитоор дэмжих бодлогыг төсвийн тодотголоор үргэлжлүүлнэ.
Эх орныхоо хөрсөнд тарьж, дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангах нь хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын чухал баталгаа юм.