ЭНЭ САРЫН 19-НД ХӨВСГӨЛ, БУЛГАН, СЭЛЭНГЭ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ЗАРИМ СУМДЫН НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Хур тунадас:
- 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар,
- 16-17-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм бага зэргийн бороо,
- 17-ны өдөр Завхан, Архангайн ихэнх сумд, Увсын зүүн, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн хойд сумдын нутгаар,
- 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтийн хойд сумдын нутгаар,
- 18-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Төв, Дорнод аймгийн зарим сумд, Булган, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх сумд, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр 0.0-10.0 мм бороо,
- 19-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас орно.
Нойтон цас гэдэг нь хайлмагтсан цас буюу цас, бороо холилдож орохыг хэлдэг байна.
Салхи:
- 16-нд нутгийн баруун хэсгээр,
- 17-нд нутгийн зарим газраар,
- 18-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -4...-9 градус хүйтэн,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...+1 градус,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан,
- өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9...+11 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +20...+25 градус,
- бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.
