ЭНЭ ДОЛОО ХОНОГ АЖЛЫН ДӨРӨВ, АМРАЛТЫН ГУРВАН ӨДӨРТЭЙ
Орон нутгийн сонгуулийн санал хураах өдөр энэ сарын 11 буюу баасан гараг. Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт энэ өдөр 07:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ. Тиймээс хуулийн хүрээнд бүх нийтээр амрах юм.
Тухайн өдөр байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 сая төгрөгөөр торгоно.