ЭМЯ 5.1 ТЭРБУМААР МОНГОЛД ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНҮҮДИЙГ ЭМЧЛЭХ, ОНОШЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВНА

GNNGNN
Nov 29, 2024  
 0
ЭМЯ 5.1 ТЭРБУМААР МОНГОЛД ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНҮҮДИЙГ ЭМЧЛЭХ, ОНОШЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВНА

Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношлох, эмчлэхэд шаардлагатай эмгэг судлалын лабораторийн багаж, тоног төхөөрөмж авах хоёр удаагийн тендер зарлажээ.

Тодруулбал, эхний тендерийг аравдугаар сарын 16-нд зарласан бөгөөд нийт төсөвт өртөг 1 тэрбум 300 сая төгрөг.

Уг мөнгөөр

  • Нярайн гипотермийн аппарат
  • Тархины бичлэгийн аппарат
  • Азотын ислийн дамжуулалт ба хяналтын систем зэргээс тус бүр таван ширхэгийг авчээ.

Харин удаах тендерийн төсөвт өртөг 3 тэрбум 820 сая төгрөг. Энэ тендерийг арваннэгдүгээр сарын 21-нд зарлаж, ирэх сарын 20-нд гүйцэтгэгч компаниа шалгаруулахаар товлосон байна. Тус мөнгөөр

  • Микротом дөрвөн ширхэг, нэг бүрийн үнэ 42,200,500 төгрөг
  • Эд боловсруулах бүрэн автомат аппарат (Processor) таван ширхэг, нэг бүрийн үнэ 99,000,000 төгрөг
  • Усан банн (Water Bath) дөрвөн ширхэг, нэг бүрийн үнэ 4,800,000 төгрөг
  • Бүрэн автомат будагч аппарат (Slide stainer) таван ширхэг, нэг бүрийн үнэ 133,000,000 төгрөг
  • Эдийн бичил бэлдмэл хадгалах шүүгээ /Slide storage cabinet/ дөрвөн ширхэг, нэг бүрийн үнэ 6,000,000 төгрөг
  • Лааны тосон цутгамаг хадгалах шүүгээ /Cassette storage cabinet/ дөрвөн ширхэг, нэг бүрийн үнэ 6,000,000 төгрөг
  • Термостат (Forced Air Drying oven (RT+100C 3000C) 10 ширхэг, нэг бүрийн үнэ 15,000,000 төгрөг
  • Цутгалтын аппарат (Paraffin dispense) таван ширхэг, нэг бүрийн үнэ 35,000,000 төгрөг
  • Микроскоп 16 ширхэг, нэг бүрийн үнэ 8,690,000 төгрөг
  • Таван толгойт микроскоп хоёр ширхэг, нэг бүрийн үнэ 99,979,000 төгрөг
  • Хөлдөөгч микротом D загвар нэг ширхэг, үнэ 160,000,000 төгрөг
  • Слайд сканнер /Slide scanner/ дөрвөн ширхэг, нэг бүрийг нь 400,000,000 төгрөгөөр авах юм байна.