ЭМЭЭЛТЭД ӨМХИЙ МАХ ХАДГАЛЖ, ЗАРАХЫГ ЗАВДСАН ЧЕН БИНИЙ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон БНХАУ-ын иргэн Чен Бинд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд хэлэлцээд “Эм Ди Си Пи” ХХК-ийг Эрүүгийн хуулийн 20.12-4 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар 70 сая төгрөгөөр торгох ял оноож үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хассан. Харин Чен Бинийг 25.4 сая төгрөгөөр торгох ял оноосон.
Шүүгдэгчид анхан шатны шүүхийн эл шийтгэх тогтоолыг эсэргүүцэж, “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл, өмгөөлөгч Г.Должинсүрэн нар давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, торгох ял шийтгэсэн тогтоолыг хэвээр үлдээлээ.
Тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураасан ховор ургамал болон дулааны аргаар бэлтгэсэн 234 864 кг ямааны махыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн билээ.