10-Р САРЫН 01-НЭЭС БОРЛУУЛАХ ХАГАС КОКСОН НҮҮРС НЭГ ШУУДАЙ НЬ 5000 ТӨГРӨГ

Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ. Энэ талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар мэдээлэл өгч байна.
А.Амартүвшин “Хагас коксон нүүрсний хэрэглээг нэвтрүүлэхээс өмнө дээжүүдийг гаднын лабораториудад өгч шинжлүүлсэн.
Нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх нүүрс түлж байна. Түүхий нүүрсийг хотод нэвтрүүлэхгүй байхаар хяналт шалгалт тавин ажиллаж байна. 2024-2025 онд шилжих өвөл 87 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн. Энэ нь 300 мянган тонн хагас кокс нүүрс хэрэглэсэнтэй тэнцэхүйц агаарын бохирдол үүсгэсэн гэсэн үг юм” гэв.
Худалдан авалтын тухайд иргэд есдүгээр сарын 15-наас “Сайн” карт болон “Хотула” аппликэйшн ашиглан нүүрсээ худалдан авах боломжтой. Харин арванхоёрдугаар сарын 15-наас “Сайн” картын системийг бүрэн хална.
Өөрөөр хэлбэл иргэд аппликэйшнд суурилж нүүрсээ худалдан авдаг болох аж.
Үнийн хувьд шахмал түлш нэг шуудай /25 кг/ 3750 төгрөгөөр, шинэ хагас коксыг аравдугаар сарын 1-нээс нэг шуудай /25 кг/ 5000 төгрөгөөр борлуулна.