Э.БАТ-ҮҮЛ: МАН-ЫН ДАРГЫН ЗӨВЛӨХ Х.БАТТУЛГА АН-ААС Ц.ЭЛБЭГДОРЖ БИД ХОЁРЫГ ЗАЙЛУУЛАХЫГ ШААРДДАГ НЬ ЭРҮҮЛ УХААН МӨН ҮҮ?
ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН С.ЗОРИГИЙН МЭНДЭЛСЭН ӨДӨР БУЮУ 2024.04.20-НД ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА МОНГОЛЫН АРДЧИЛАЛ Э.БАТ-ҮҮЛ, Ц.ЭЛБЭГДОРЖ НАРААС БОЛЖ ҮГҮЙ БОЛЛОО ГЭХ АГУУЛГААР ХЭВЛЭЛҮҮДЭД ЯРИА ӨГСӨН.
Тодруулбал, тэрбээр “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт нөгөө л Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёр нэр холбогдоод явж байна. 26 жилийн турш нийт зургаан сонгуулийн үеэр дандаа С.Зоригийн хэргийг сөхөж ярьдаг. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гэсэн хүмүүс нэрээ татдаг юм уу, яадаг юм. Ардчилал гэдэг зүйл чинь энэ хоёр хүнээс болж, үгүй боллоо шүү дээ. Эсвэл энэ хоёр АН-аас явлаа гэдгээ хэлээд, болих хэрэгтэй" гэсэн байдаг.
Экс ерөнхийлөгчийн энэхүү ярианд Хотын дарга асан Э.Бат-Үүл хариу барив. Тэрбээр “МАН сонгууль бүрийн өмнө С.Зоригийг бүрэлгэсэн бузар хэргээрээ шоу хийдэг булай явдалд Халтмаагийн Баттулга, “гудамжинд яваа” Ц.Элбэгдорж бид хоёрыг буруутган, бидний үүсгэн бий болгосон намаас минь зайлуулахыг шаарддаг нь эрүүл ухаан мөн үү? Эсхүл, МАН-ын даргын зөвлөхийн тэчьядал уу?