БНХАУ-ЫН ГУАНДУН МУЖИД ОЛОН САЯ ХҮН ҮЕРИЙН ЭРСДЭЛД ОРЖЭЭ

GNNGNN
Apr 22, 2024  
 0
БНХАУ-ЫН ГУАНДУН МУЖИД ОЛОН САЯ ХҮН ҮЕРИЙН ЭРСДЭЛД ОРЖЭЭ

БНХАУ-ын худалдаа, экспортын томоохон төвүүдийн нэг болох Гуандун мужид сүүлийн хэдэн өдөр их хэмжээний бороо оржээ. Үүний улмаас тус мужийн томоохон гол мөрөн болон усан сангуудын түвшин нэмэгдэж, үер үүсэх эрсдэл нүүрлээд байгаа юм.

Тодруулбал бямба гарагийн /2024.04.20/ оройноос эхлэн Гуандуны төв болон хойд хэсэг Шаогуан, Чингюань, Жианмэн, Жаоцин хотуудад аврах ажилтнуудыг дайчилжээ. Хүчтэй борооны улмаас Гуандун мужид нийтдээ 1.16 сая өрх тоггүй болсон байна

“CCTV” телевиз мэдээлснээр орон нутгийн цаг уурын албаныхан хэцүүхэн нөхцөл байдал үүссэн гэж хэлжээ. Сижян, Бээжян гол сав газар, цутгал голууд ын усны түвшин огцом нэмэгдсэн юм.

Албаны хүмүүсийн хэлснээр жилд тохиолдох магадлал нь 50-д нэг байдаг нөхцөл байдал үүссэний улмаас голуудын түвшин огцом өсжээ. Ийм учраас засгийн газар Гуандун мужид оршин суудаг 127 сая хүнийг үерийн аюулаас хамгаалахын тулд онцгой байдал зарласан байна.

Гуандун мужийн албан тушаалтнууд гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд онцгой байдалд бэлдэж, иргэд гамшигт нэрвэгдсэн тохиолдолд хоол хүнс, хувцас, ус, орогнох газраар нэн даруй хангах тал дээр ажиллахыг уриалжээ.