Э.БАТ-ҮҮЛ: 10 ЖИЛИЙН ЯЛ АВЧ ХЭЛМЭГДЧИХЭЭД С.БАЯРЦОГТ "НАМАА НУРААХГҮЙН ТУЛД ЖЕНКОГ Ч УУЧИЛНА" ГЭЖ БИЛЭЭ

GNNGNN
May 5, 2026  
 0
Э.БАТ-ҮҮЛ: 10 ЖИЛИЙН ЯЛ АВЧ ХЭЛМЭГДЧИХЭЭД С.БАЯРЦОГТ "НАМАА НУРААХГҮЙН ТУЛД ЖЕНКОГ Ч УУЧИЛНА" ГЭЖ БИЛЭЭ

Маргааш АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг жинхлэх эсэх, дэд дарга нараа сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Тэгвэл тус намын ахмад гишүүн, хотын дарга асан Э.Бат-Үүл "С.Баярцогтын цээжийг нүцэглээд харвал, манай намын хагарал, бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм, хөөрхий.

Тийм учраас, хагарал, эвдрэлээсээ болж ялагддаг ганцхан шалтгааныг, өөрийн сорвитой шархтай биеэрээ тэр дэндүү сайн мэддэг, мэдэрдэг. Шоронд байхад нь эргэж очиход, мань хүн надад өөрийнхөө тухай биш, намынхаа хагаралыг засах тухай ярихад нь би уцаарлаад, "Чамайг Женко шоронд хийсэн шүү дээ" гэхэд, өөдөөс юу гэсэн гээч.

Ийм юм яриад байвал манай нам хэзээ ч ялахгүй. Намаа нураахгүйн тулд Женког ч уучлахаас өөр аргагүй гэж билээ.

Энэ хэлсэн үгэнд уур хүрсэн ч, Эван Макгрегор шиг булчин шөрмөс нь зангирсан фит эр өмнө минь зогсоод, намынхаа ирээдүйг ярьж байгааг хараад, ийм нам хэзээ ч ялагдашгүй гэж би өөрийн эрхгүй зоригжсон юм даа. Монголынхоо төлөө зүтгэснийхээ хариуд 10 жилийн ял аван хэлмэгдчихсэн хэрнээ, ирээдүйн тулаанд бэлдэн зогсож байгаа түүнийг хараад ангайхаас өөр яалтай билээ.

Намаа эв нэгдэлтэй болгож, ялалтанд хүргэнэ гэдэг бол, зовлонгийн ёроолд байхдаа түүний өөртөө тавьсан тангараг болой" гэжээ.