ДҮНЖИНГАРАВААС ХАН-УУЛЫН И-МАРТ ХҮРТЭЛХ УУЛЗВАРЫГ ЗУРГАА ХОНОГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ

GNNGNN
May 31, 2024  
 0
ДҮНЖИНГАРАВААС ХАН-УУЛЫН И-МАРТ ХҮРТЭЛХ УУЛЗВАРЫГ ЗУРГАА ХОНОГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ

 

Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд дараах замуудыг түр хугацаагаар хаажээ.  

 

Нэгдүгээр хэсэг: /Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас И-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх/ хойд хэсгийн авто замыг

2024 оны 06 сарын 01-ний өдрийн 23:00 цагаас

2024 оны 06 сарын 03-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

 

Хоёрдугаар хэсэг: /И-Март худалдааны төвийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх/ урд хэсгийн авто замыг

2024 оны 06 сарын 04-ний өдрийн 22:00 цагаас

2024 оны 06 сарын 06-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

 

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.