БАЯНХОШУУ, 1-Р ХОРООЛОЛ, ХАЙЛААСТ, ТОЛГОЙТ, МҮОНРТ ОРЧМООР АГААРЫН БОХИРДОЛ ӨНДӨР БАЙНА
Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn цахим хуудсын мэдээлж буйгаар өнөөдөр /2024.12.14/ 09.00 цагийн байдлаар Баянхошуу, 1-р хороолол, Хайлааст, Толгойт, МҮОНРТ орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна. Эдгээр газарт зааж буй "нил ягаан өнгийн түвшин" нь удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болох түвшин юм.
Харин удаалж, Дамбадаржаа, Шархад, Налайх, 100 айл орчмоор агаар бохирдолтой байна. Эдгээр газарт зааж буй "улаан түвшин" нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхлэх түвшин. Харин хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Зөвлөмж:
Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
Агаарын чанарын үзүүлэлтийг харах: