ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШИЙДВЭР ГАРСНЫ ДАРАА ТҮДГЭЛЗҮҮЛНЭ
МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД БОЛОХ Ё.БААТАРБИЛЭГ, Б.ЭНХ-АМГАЛАН НАР ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БУЙ. ЭНЭ ТАЛААР МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН:
Ё.Баатарбилэг гишүүний хувьд анхан шатны шүүхээс хорих ял сонссон. Би өмнө нь гишүүнд хэлсэн. УИХ-ын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хорих ялыг нь эдлүүлдэг хуультай.
Үүний дагуу Ё.Баатарбилэг гишүүний хоёр дахь шатны буюу давж заалдах шатны шүүх хурал нь одоо явагдаж байгаа юм билээ. Шүүх хурлынх нь дараа юм ярих болов уу гэж бодож байна. Б.Энх-Амгалан гишүүний тухайд Ё.Баатарбилэг гишүүнтэй ижил. Миний ойлгосноор энэ долоо хоногийн гурав дахь өдөр анхан шатны шүүхээс торгуулийн болон төрийн алба эрхлэх хугацааг хязгаарлах гэдэг ял авсан гэж ойлгосон.
Тэр нь мөн дараагийн шатны шүүхээр хэлэлцээд хүчин төгөлдөр болсон тохиолдолд эсвэл хэлэлцэхгүй ч байж болно. Давж заалддаг шүү дээ. Давж заалдахгүй бол 14 бил үү 35 хоногийн хугацаа нь дуусаад хүчин төгөлдөр болбол дараагийн түдгэлзүүлэх асуудал яригдана. Тэгэхээр бид хууль зүйн хүрээнд асуудал байвал шийдээд явна.