Дарханы замд гарсан ослын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн хүнд гэмтжээ

GNNGNN
May 10, 2024  
 0
Дарханы замд гарсан ослын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн хүнд гэмтжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд "Урьхан" зоогийн газрын ойролцоо өчигдөр /2024.05.09/ зам тээврийн ноцтой осол гарсан. Тэгвэл тус ослын улмаас "Тоёота" Приус маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нэг иргэн нас барж, хоёр иргэн гэмтжээ.

ТЦА-ны мэдээлснээр уг осол "Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт тавдугаар сарын 09-ны өглөө 06 цагийн үед гарсан бөгөөд ослын дараа хяналт шалгалтыг хийгдсэн учир тодрхой мэдээлэл өгөх боломжгүй байсан" гэлээ.

Мөн зам тээврийн осол ихээр гарч байгаа учраас иргэд жолооч нарыг хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой байхыг ТЦА-наас анхаарууллаа.