Д.АМАРТҮВШИН: СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭД АСУУДАЛД РАЦИОНАЛ БАЙДЛААР ХАНДДАГ УЧРААС ЭНЭ ТОЙРГООС НЭР ДЭВШИНЭ
УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй Либертари намын дарга Д.Амартүвшингээс тодрууллаа.
Тэрээр" Манай намыг бүртгэх гэж жил гаруй хугацаа болсон. Ардчилсан намынхан нэр дэвших боломж олголоо, үүнийг ашиглаад Сүхбаатар,Чингэлтэй дүүргээс АН-тай хамтраад нэр дэвшинэ.
Иргэд нь асуудалд илүү рационал байдлаар ханддаг юм болов уу гэж энэ дүүргийг сонгосон, би өөрөө Сүхбаатар дүүргийн уугуул иргэн, асуудлыг нь ч сайн мэднэ. Намын жагсаалтад ямар хүмүүс байх ёстой эсэхийг хэлж мэдэхгүй байна" гэв.