ЧУУЛГАН: ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ЗЭРЭГ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛНА

GNNGNN
Oct 16, 2026  
 0
ЧУУЛГАН: ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ЗЭРЭГ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛНА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар зарим хуулийн төслүүдийг эцэслэн батлах юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт зэрэг хуулийн төслүүд багтаж буй. Мөн үүнээс гадна Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Тав дахь хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/

-Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,

-Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.