БНСУ-ЫН ВИЗ ОЛГОЛТЫН ХУГАЦААГ 25 ХОНОГ БОЛГОН БУУРУУЛЖ, ГЭРЭЭГЭЭР АЖИЛ ЭРХЛЭХ КВОТЫГ 4000 БОЛГОН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

GNNGNN
Oct 3, 2024  
 0
БНСУ-ЫН ВИЗ ОЛГОЛТЫН ХУГАЦААГ 25 ХОНОГ БОЛГОН БУУРУУЛЖ, ГЭРЭЭГЭЭР АЖИЛ ЭРХЛЭХ КВОТЫГ 4000 БОЛГОН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

БНСУ-ын виз олголтын хугацааг 25 хоног болгон бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг 4000 болгон нэмэгдүүлжээ

Улсын Их Хурлын Монгол-Бүгд найрамдах Солонгос улсын парламентын бүлэг 25 гишүүнтэйгээр байгуулагдаад байна. Бүлгийн гишүүд БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Чой Жин Воныг төрийн ордонд хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Элчин сайд Чой Жин Вон

“БНСУ-ын виз олголтын хугацаа 60 хүртэл хоног байсныг 25 хоног болгон бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг 2000 байсныг 4000 болгон нэмэгдүүлсэн талаар дурьдаад, хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай” талаар онцолжээ.