БНСУ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД GS25 СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРТ ЗОЧИЛЖ KFOOD БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦЛАА

GNNGNN
Jul 9, 2026  
 0
БНСУ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД GS25 СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРТ ЗОЧИЛЖ KFOOD БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦЛАА

“Дижитал концепт” ХХК нь Монголын хэрэглэгчдэд албан ёсны эрхтэйгээр ая тухтай GS25 сүлжээ дэлгүүрийг нээгээд таван жил болж байна. Өнөөдөр БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Сон Ми Рён болон албаны хүмүүс GS25 ая тухтай сүлжээ дэлгүүрт зочиллоо.

Тус арга хэмжээнд БНСУ-ын “GS Retail” Группийн Гүйцэтгэх захирал Хо Со Хун, “Дижитал концепт” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Гантиг, “Дижитал концепт” ХХК-ийн ТУЗ-ийн Дарга  “Шунхлай” Группийн Бизнес Хөгжил хариуцсан Захирал Б.Гомбо-Эрдэнэ, Монголын хүнсчдийн холбооны Ерөнхийлөгч Г.Энхбилэг нар K-food шинэ хоолны танилцуулгад оролцож, нөхөрсөг яриа өрнүүлсэн өдөрлөг боллоо. Мөн БНСУ-ын түүхий эд болох цагаан будаа, Жэжү гахайн мах, далайн байцаа ашиглан үйлдвэрлэж байгаа кимбаб, онигири зэрэг бүтээгдэхүүнүүдийг онцолж амталлаа.

“Дижитал концепт” ХХК БНСУ-с өндөр чанартай түүхий эд экспортлон K-Food амтыг илүү тодотгосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэж эхэллээ. Энэ талаар “GS Retail” Группийн Гүйцэтгэх Захирал Хо Со Хун, “Өнөөдөр Монгол, болон БНСУ-ын хамтарсан хоолны үйлдвэр нээлтээ хийж байгаад баяртай байна. Монголчуудад зориулан Солонгос хэв маягын амт, чанартай, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн бол, Монголын хүнсчдийн холбооны Ерөнхийлөгч Г.Энхбилэг “GS25 сүлжээ дэлгүүр хүнснийхээ үйлдвэрийг нээж, Монголын хэрэглэгчдийгээ илүү шинэлэг, дотооддоо үйлдвэрлэсэн хоол хүнсээр хангаж, хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа нь маш том онцлог. Өнөөдөр энэ хүнсний үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнийг Монгол хэрэглэгчид болон БНСУ-ын Сайд, болон холбогдох албаныхан амталлаа. Шинэлэг, шинэ хоол хүнсээр хангах, амт чанарыг хэрэглэгчдэдээ хүргэхэд өндөр үнэлгээ авч байна” гэж ярилаа.

Жэжү арлын гахайн мах нь БНСУ-д хамгийн амттай гэдгээрээ алдартай. GS25 сүлжээ дэлгүүрийн хүнсний үйлдвэрт түүхий эд нийлүүлж байгаа Жэжүгийн гахайн аж ахуй эрхлэгчдийн Холбооны төлөөлөгч Gweon Jin-Ko “Бид Дубай, Сингапур, Хонконг, Монголд түүхий эдээ нийлүүлж байна. Цаашид GS25-ын хэрэглэгчид манай түүхий эдээр хийсэн хоол хүнсэнд сэтгэл хангалуун байвал бид илүү олон өөр бүтээгдэхүүн нийлүүлж, шинэлэг, эрүүл, амттай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хувь нэмэр оруулахдаа баяртай байх болно” хэмээсэн юм.

Арга хэмжээний төгсгөлд БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд болон холбогдох албаныхан Дижитал Концент компанийн эрүүл амттай хоолны үйлдвэрлэлийг сайшааж улмаар монголын залуучуудын KFood соёлыг түгээж буй үйлсэд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.