БНСУ-ЫН ИНЧОН ХОТЫН МИЧУХОЛ ДҮҮРГИЙН ЗӨВЛӨЛИЙН ХАМТ ОЛОН БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЗОЧИЛЛОО

GNNGNN
Aug 28, 2026  
 0
БНСУ-ЫН ИНЧОН ХОТЫН МИЧУХОЛ ДҮҮРГИЙН ЗӨВЛӨЛИЙН ХАМТ ОЛОН БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЗОЧИЛЛОО

Баянзүрх дүүрэг болон БНСУ-ын Инчон хотын Мичухол дүүргийн Зөвлөлийн хооронд харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой анхдугаар уулзалтыг зохион байгууллаа.

Мичухол дүүрэг нь Инчон хотын хамгийн том дүүргүүдийн нэг бөгөөд түүхэн дурсгалт газрууд, томоохон их сургууль, спортын цэнгэлдэх хүрээлэн, цогцолборууд олноор байрладаг, залуусын хөл хөдөлгөөн, төвлөрөл ихтэй дүүрэг юм.

Уулзалтад Баянзүрх дүүрэг болон Мичухол дүүргийн удирдлагууд оролцож, боловсрол, соёлын чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн цаашид хамтран ажиллах санамж бичиг байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэхээр харилцан тохиролцлоо.