Б.ИДЭРЖАВХЛАН: ХҮҮХДҮҮДИЙН БАЙРНЫ ГЭРЧИЛГЭЭГ ШИЛЖҮҮЛЖ ӨГӨХГҮЙ ЯАГААД ЦАГ ХОЖООД БАЙГАА ЮМ БЭ, Ц.МӨНХТУЯА ГИШҮҮНЭЭ...

GNNGNN
Feb 12, 2025  
 0
Б.ИДЭРЖАВХЛАН: ХҮҮХДҮҮДИЙН БАЙРНЫ ГЭРЧИЛГЭЭГ ШИЛЖҮҮЛЖ ӨГӨХГҮЙ ЯАГААД ЦАГ ХОЖООД БАЙГАА ЮМ БЭ, Ц.МӨНХТУЯА ГИШҮҮНЭЭ...

Одоогоос гурван жилийн өмнө ээжийгээ алдаад өнчирч үлдсэн дөрвөн хүүхдэд байр авч өгөхөөр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хандивын аян зохион байгуулж байжээ. Тухайн үед холбооны тэргүүнээр одоогийн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа ажиллаж байсан аж. Улмаар хандивын мөнгөөр хүүхдүүдэд байр авч өгсөн ч байрны гэрчилгээг одоо болтол хүүхдүүдийн нэр дээр шилжүүлээгүй байгаа тул багш нарын төлөөлөл болох Б.Идэржавхлан түүнээс байрны гэрчилгээг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлэхийг шаардаж байгаа юм.

Энэ тухай тэрбээр "Өчигдөр шилжүүлнэ гээд маргааш болгосон. Өнөөдөр уг нь 4 хүүхдэд шилжүүлж өгөх байсан ч одоогоор шилжүүлээгүй л байна. Гишүүн эгч минь байр шилжүүлэх чинь уг нь удахгүй л баймаар юм. Яагаад ингээд цаг хожоод удаад байгаа хэрэг вэ? Та өөрийнхөө сувгаар нэг тайлбар өгнө байгаа. Маргааш гэдэг үг чинь яг хэзээ вэ" гэлээ.