БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ, ЦЭНГЭЛ СУМЫН НУТАГ ЦАГААН ГОЛЫН МӨС ЦӨМӨРЧ АЧААНЫ АВТОМАШИН УСАНД СУУЖЭЭ

GNNGNN
Mar 11, 2024  
 0
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ, ЦЭНГЭЛ СУМЫН НУТАГ ЦАГААН ГОЛЫН МӨС ЦӨМӨРЧ АЧААНЫ АВТОМАШИН УСАНД СУУЖЭЭ

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумын нутаг Цагаан голын мөс цөмөрч ачааны автомашин усанд суусан тухай дуудлагыг гуравдугаар сарын 10-ны 23:32 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид дуудлагаар ажиллаж хоёр зорчигчтой зорчиж явсан автомашиныг татан гаргасан байна. 

Гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, нуурт өрх, цагаан, хар хил үүсэх, томоохон голуудын зарим хэсгээр харз, халиа, тошин гүйж мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулъя.