БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН ХОЙД НУТГААР БОРОО ОРЖ, ЦАГ АГААР СЭРҮҮСЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН ХОЙД НУТГААР БОРОО ОРЖ, ЦАГ АГААР СЭРҮҮСЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна
Өдөртөө ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Харин бусад нутгаар хур тунадас орохгүй
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс сэвэлзэнэ. Секундэд 5-10 метр, зарим газраар 13-15 метр хүрч ширүүсэх тул анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна
Цаг агаарын хувьд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ
-
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор: +13…+18 градус
-
Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр: +16…+21 градус
-
Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар: +28…+33 градус
-
Бусад нутгаар: +20…+25 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:
Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орох ба салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Шороон шуурга шуурах магадлалтай. Агаарын температур +20…+22 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ
БАГАНУУР ОРЧМООР:
Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр, зарим үед 14-16 метр хүрч ширүүснэ. Шороон шуургатай. +19…+21 градус дулаан, оройдоо сэрүүснэ
ТЭРЭЛЖ ОРЧМООР:
Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Цаг агаар сэрүүсч, +16…+18 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ