БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛСЭН БӨХИЙГ 2 ӨРӨӨ БАЙР, ҮЗҮҮРЛЭСЭН БӨХИЙГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР БАЙЛНА
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 8-ны өдөр Хүй долоон худагт болно. Тус баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 128 бөх зодоглоно.
Түрүү бөхийн бай шагнал 2 өрөө байр, Үзүүр бөх 30 сая төгрөг, их шөвгийн бөх тус бүр 15 сая төгрөг байх аж.
Барилдах бөхчүүдийг энэ сарын 7-ны 09.00-17.00 цагийн хооронд Devjee.mn сайтаар бүртгэнэ.
