Б.АЛТАНЧИМЭГ ХОЛИМОГ ТУЛААНЫ ДАШТ-ИЙ АНХНЫ МЕДАЛИЙГ ЭХ ОРОНДОО АВЧИРЛАА
Холимог тулааны Залуучууд, Насанд хүрэгчдийн 2024 оны ДАШТ Узбекистан улсын нийслэл Ташкент хотод 11 сарын 05-наас 10-ны өдрүүдэд үргэлжилж байна. 10 дахь удаагийн ДАШТ-д нийт 85 орны 900 гаруй тамирчид эр зориг, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний Залуучуудын ангиллын эмэгтэйчүүдийн -61.2 кг-н жинд Монгол эх орноо төлөөлөн оролцож байгаа “One Team” клуб, “Их Засаг” сургуулийн тамирчин Б.Алтанчимэг Узбекистан улсын тамирчин Покиза Баксриеваг ялж Хүрэл медалийн болзол хангаад байна.
Маргааш буюу арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Б.Алтанчимэг мөнгөн медалийн төлөөх хагас шигшээ шатны тулаанаа Словак улсын тамирчин энэ оны Европын залуучуудын аварга Эва Эрделиоватай хийх болно.