АЗИЙН ХАМГИЙН БАЯН ХҮНЭЭР ГАУТАМ АДАНИ ТОДОРЧЭЭ

GNNGNN
Sep 9, 2024  
 0
АЗИЙН ХАМГИЙН БАЯН ХҮНЭЭР ГАУТАМ АДАНИ ТОДОРЧЭЭ
Энэтхэгийн Адани группийн үүсгэн байгуулагч Гаутам Адани болон түүний гэр бүл 11,600 тэрбум рупи буюу 104,4 тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэй болсноор “Hurun Rich List”-ийн дагуу Азийн хамгийн баян хүн болоод байна.
Аданигийн хөрөнгө 95 хувиар өсөж, 4,740 тэрбум рупиас (42,66 тэрбум фунт стерлинг) 116,000 тэрбум рупи болжээ. Харин Азийн хамгийн баян хүн байсан, саяхан отгон хүүдээ тансаг хурим хийсэн "Reliance Industries" компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал Мукеш Амбанигийн нийт хөрөнгө 25 хувиар нэмэгдэж, 10,140 тэрбум рупи (91,26 тэрбум фунт стерлинг) болж өссөн байна. 2023 оны тайланд Аданигийн хөрөнгө 57 хувиар буурч, 47,400 тэрбум рупи болтлоо буурч, Амбани 80,800 тэрбум рупи (72,72 тэрбум фунт стерлинг)-ийн хөрөнгөөр түрүүлж байжээ.
Жагсаалтын гуравдугаарт HCL-ийн Шив Надар болон түүний гэр бүл 31,400 тэрбум рупи (28,26 тэрбум фунт стерлинг) хөрөнгөтэй, дараа нь Серум институтийн Сайрус Пунавалла 28,900 тэрбум рупи (26,08 тэрбум фунт) хөрөнгөтэй оржээ.
Мөн энэ жагсаалтад анх удаагаа Холливудын супер од Шах Рух Хан бичигдэж, 73 тэрбум рупи буюу 657 сая фунт стерлингийн хөрөнгөтэй хэмээн тооцогдож байна. Түүний “Red Chillies Entertainment” компани нь 2023 онд гурван тэрбум рупи (27 сая фунт стерлинг) орлого олж, 850 сая рупи (7,65 сая фунт стерлинг) цэвэр ашиг олсон нь түүний хөрөнгөд тусалж байна. Хан мөн Энэтхэгийн загварын цахим худалдааны “Myntra” компани, “BigBasket” онлайн хүнсний брэндээс “Pepsi” хүртэл хэд хэдэн томоохон брэндэд хувь эзэмшдэг.