АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 1.4 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

GNNGNN
Feb 17, 2025  
 0
АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 1.4 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Ажиллах хүчний оролцооны түвшин 2024 оны 4-р улирлын байдлаар 62.2 хувь болж, өмнөх оноос 1.7 нэгж хувиар өсөж , өмнөх улирлаас 0.8 хувиар буурсан байна. Нийт 1.4 сая ажиллах хүчний 94.9 хувь буюу 1.3 сая нь ажиллагч, 5.3 хувь бую 75.4 мянга нь ажилгүй иргэн бүрдүүлж байна. Харин ажиллах хүчнээс гадуурх 869.2 мянган хүн байгаагийн 1.3 хувь буюу 10.9 мянган хүн боломжит ажиллах хүч буюу ажил хийх хүсэлтэй ч тодорхой шалтгаанаар ажил хайгаагүй эсвэл шууд ажил хийх боломжгүй ангилалд байна.

Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2024 оны 4-р улирлын байдлаар 58.9 хувь болж,өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өсөж, өмнөх улирлаас 0.3 нэгж хувиар буурсан байна.Харин ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар нэмэгдэж, өмнөх улирлаас 0.8 нэгж хувиар буурч, 5.3 хувьд хүрчээ.