БАГШЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ЭХНИЙ 53 ИРГЭН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

GNNGNN
Feb 11, 2025  
Feb 11, 2025 - 13:35
 0
БАГШЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ЭХНИЙ 53 ИРГЭН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс зөвшөөрсөн Монгол Улсын Боловсролын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургуулийн багшлах эрхийн сургалтыг дүүргэсэн 53 иргэн гэрчилгээгээ гардан авлаа.

Сургалтын үйл ажиллагааг их, дээд сургуулийн мэргэжлийн багш нар удирдан зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөр нь сэтгэл судлал, боловсролын сэтгэл судлал, хүүхдийн хөгжил хамгаалал, сурган хүмүүжүүлэх зүй, харилцаа, суралцахуй багшлахуй болон мэргэжлийн агуулгын хүрээг хамарч байна. Багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалт нь цахим, танхим хосолсон хэлбэрээр явагдсан ба хамрагдсан иргэд багшлах дадлага хийж, шалгалт өгснөөр төгслөө.

Багшлах эрхийн сургалтын хөтөлбөртөө дүгнэлт гаргуулсан их сургуулиуд улиралд нэг удаа элсэлт авч, сургалт явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн багшлах эрхийн сургалтад 82 иргэн суралцах хүсэлт гаргаснаас шаардлага хангасан 10 иргэн одоогийн байдлаар амжилттай суралцаж байна.