АВТОМАШИНЫ ТАТВАР 3, ЗАМЫН ТӨЛБӨР 5 ДАХИН НЭМЭГДСЭН ТОГТООЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

НИТХ нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ болон мөн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хамт баталсан.
Ингэхдээ тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд энэ зохицуулалт өчигдрөөс /2025.01.01/ хэрэгжиж эхэллээ.
Тодруулбал автомашины татвар:
“Приус” 108000₮
“Лексус 570” 564300₮
“Портер” 75000₮
“Ланд Круйзер 200” 455400 төгрөгийн татвар төлнө.
Харин Зам ашигласны төлбөр:
2000 хүртэлх моторын багтаамжтай машин 100000₮,
2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 150000₮,
4001 дээш моторын багтаамжтай машин 250000 төгрөг төлнө.