АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 50 ХУВИАР ӨСӨВ

GNNGNN
Sep 11, 2025  
 0
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 50 ХУВИАР ӨСӨВ

Эхний найман сарын байдлаар цагдаагийн байгууллагад 33,771 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 19.7 хувиар буюу 5552-оор өссөн үзүүлэлт юм байна.

Үүнээс 28,690 нь хөнгөн, 5081 нь хүнд төрлийн гэмт хэрэг юм.

Бүртгэгдсэн гэмт хэргийн дийлэнх нь буюу 23591 Нийслэлд бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Харин хамгийн хүнд төрлийн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн 10.1-10.6 дугаар заалтад хамаарах Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг эхний найман сарын хугацаанд 646 бүртгэгджээ. Тухайлбал энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.8 хувиар өссөн байна.

Өнгөрсөн оны мөн үеэс өссөн гэмт хэргүүдийг тодруулбал,

  • Эрүүгийн хуулийн 10.4 Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 454 бүртгэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 122 буюу 36.7 хувиар,
  • Эрүүгийн хуулийн 17.3 Залилах гэмт хэрэг 11,926 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3823 буюу 47.2 хувиар,
  • Эрүүгийн хуулийн 22.1-22.12 зүйл ангид хамаарах авлигын гэмт хэрэг 15 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.