5 ЖИЛИЙН ДАРАА ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ ХҮМҮҮСИЙН ТОО 1.1 ТЭРБУМД ХҮРНЭ

GNNGNN
Sep 11, 2025  
 0
5 ЖИЛИЙН ДАРАА ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ ХҮМҮҮСИЙН ТОО 1.1 ТЭРБУМД ХҮРНЭ

Дэлхийн таргалалттай тэмцэх байгууллагын тайланд 2030 он гэхэд илүүдэл жинтэй хүмүүсийн тоо 1.1 тэрбумд хүрэх төлөвтэй байгааг дурджээ. 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын тал хувь нь буюу дөрвөн тэрбум нь таргалалттай болно гэсэн судалгаа гарсан аж. Таргалалт хүүхэд, өсвөр насныхны дунд илүү ажиглагдаж буйг ч өгүүлжээ. 2035 он гэхэд энэ насныхны таргалалт 2020 оныхоос хоёр дахин өснө гэсэн прогноз ч гарчээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар дэлхий дээр анх удаа илүүдэл жинтэй хүүхдийн тоо жингийн дутагдалтай хүүхдээс давсан байна. Одоогийн байдлаар 5-19 насны 10 хүүхэд тутмын нэг нь буюу ойролцоогоор 188 сая хүүхэд, өсвөр насныхан таргалалттай гэж тооцогджээ. Хүүхэд тухайн нас, хүйс, өндрөө бодвол эрүүл жингээсээ мэдэгдэхүйц илүү байвал илүүдэл жинтэй гэж тооцно. Таргалалт бол илүүдэл жингийн хүнд хэлбэр бөгөөд хожим нь, 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин, зарим төрлийн хавдар зэрэг эрсдлийг нэмэгдүүлдэг гэжээ.

Таргалалт болон жингийн илүүдэл гэдэг нь хоёр өөр ойлголт. Үүнийг олон улсад биеийн жингийн индексээр (BMI) хэмждэг. Тухайн хүний өндрийг бутархай тоогоор тооцож, хоёроор үржүүлнэ. Улмаар биеийн жинг уг гарсан хариунд хуваана. Тухайлбал, таны жин 70 кг, өндөр 175 см гэвэл 70:(1.75×2)=BMI гэж бодох нь. Ингээд хариу нь 18-24 бол эрүүл, 25-29.9 хооронд байвал илүүдэл жинтэй, 30-аас дээш бол таргалалттай гэж үзнэ.

2024 оны байдлаар Монгол Улсын хүн амын 20.6 хувь нь таргалалттай болжээ. Мөн хүүхдүүдийн дунд энэ үзэгдэл эрчимтэй нэмэгдэж буй. Таван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй тухай судалгаа байна. Таргалалт хамгийн их нэмэгдэх төлөвтэй байгаа 10 орны ес нь Африк, Ази тивийн бага, дунд орлоготой улсууд байгаа нь ядуурал их байх тусмаа таргалалт нэмэгдэж байгаагийн 1 жишээ болж байгааг судлаачид анхааруулжээ.